Шууд Chart

Хотын шинэ цогцолборын барилгын зураг төсөл бэлэн болжээ

2013-12-04 09:12:33

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. СХД-ийн 6-р хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шав тавьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм. 2013 оны 10 дугаар сараас эхлэн “Халла” групп хотын захиргааны цогцолборын барилгын зураг төслийг боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулан санал авсан байна. Харин өчигдөр барилгын зураг төслийн эцсийн хувилбараа нийслэлээс байгуулсан ажлын хэсэгт танилцуулж, талууд инженерийн дэд бүтэц, цахилгаан хангамж зэрэг дараа дараагийн нарийн төлөвлөлтийн ажлаа хэлэлцлээ.

Цогцолборын ерөнхий загвар нь хүний нүд мэт хэлбэртэй байхаар төсөөлж боловсруулсан бөгөөд НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, харьяа агентлагуудыг хойд хэсгийн 20 давхар барилга, урд хэсэгт нь НИТХ-ын төлөөлөгчид, ажлын албадын барилга байхаар зураг төслийг гаргажээ.

Хотын захиргааны шинэ цогцолборыг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны эх үүсвэрийг шийдэхээр тооцоолж байгаа юм.


Хотын шинэ цогцолборын барилгын зураг төсөл бэлэн болжээ  
Үзсэн: 3860 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй