Шууд Chart

Ханхүү Харригийн хуримын ёслолын төлөвлөгөө гарчээ

2017-11-30 12:48:50

Их Британийн хатан хаан II Элизабетын ач, Диана гүнжийн бага хүү хан хүү Харри8 Америкийн цуврал киноны од жүжигчин Меган Маркл нар сүй тавьсан тухайгаа албан ёсоор зарласан. Хосуудын сүй тавих ёслол энэ сарын эхээр Кенсингтон ордонд, гэр бүлийн хүрээнд болжээ. Хан хүү Харри, жүжигчин Меган нар өнгөрсөн 2016 оны 7 дугаар сард танилцаж, түүнээс хойш болзож эхэлсэн байна. Харин хэвлэлүүдээр хосуудын хуримын төлөвлөгөөний талаар мэдээлэл гарсан байна. Кенсингтон ордон хан хүү Харригийн хуримын ёслол ирэх 2018 оны тавдугаар сард товлосон хэдий ч, яг хэдний өдөр гэдгийг тодорхой мэдээлээгүй байна.

Мөн, хуримын бүх зардлыг хааны гэр бүлээс гаргах тухай мэдэгдсэн юм. Хэвлэлүүдээр хосын хуримын нийт төсвийн тухай хэдийн ярьж эхэлсэн байна. Тухайлбал, CNN нийт зардлыг 1 сая  ам.долларт хүрэх болов уу гэж таамаглаж байна. Хуримын ёслолд нийтдээ 600 гаруй зочид, төлөөлөгчид болон тэдний найз нөхдийн хүрээллийн 300 орчим хүн хүрэлцэн ирэх төлөвлөгөө гарчээ.

Үүнээс гадна бас нэг чухал зүйл бол, хуримын ёслолын үеэр аливаа халдлага гарахаас сэргийлж, харуул хамгаалалт, аюулгүй байдлын өндөр төвшинд ажиллахаар засгийн газар төлөвлөж байна. Энэ зардалд 4,8 сая ам.доллар зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.  Сүйт бүсгүй Меган Марклын хувьд өдгөө 36 настай, Америкийн "Сүйтс" хэмээх телевизийн цуврал киноны дүрээр нэрд гарсан жүжигчин юм. Хосууд анх хэрхэн танилцсан тухайгаа BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, найзуудын үдэшлэг дээр танилцсан гэдгээ хэлжээ. Тухайн үед, хан хүү Харри жүжигчин бүсгүйг цуврал киноны од гэдгийг нь мэдээгүй байсан тухай, мөн өмнө нь "Сүйтс" киног үзэж байгаагүй гэдгийг хэлсэн байна. Хан хүү Харригаас 3 насаар эгч, түүний сүйт бүсгүй 2011 онд жүжигчин Треврор Энгельстэй гэрлэж, 2 жил хамт амьдарч байгаад салжээ.











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ханхүү Харригийн хуримын ёслолын төлөвлөгөө гарчээ  
Үзсэн: 2623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй