Шууд Chart

Дэнжийн 1000, Дамбадаржаа орчмыг хөгжүүлнэ

2017-11-30 13:46:27

Монгол Улсын Засгийн газар 2017 оны 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм.   Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо,  Дамбадаржаа дэд төв Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамардаг.

Дэд төвүүдэд бохир усны шугам, гэрэлтүүлэг бүхий автозам, гүүр, дулааны дэд станц, үерийн хамгаалалтын суваг, цэцэрлэгт хүрээлэн, тус бүр 100 хүүхдийн цэцэрлэг, спортын цогцолбор зэргийг барихаар төлөвлөж байна.

Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу болон Сэлбэ дэд төвд дулаан, цахилгаан, усан хангамж, автозамыг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ, бизнес инкубатор төв барьж байгуулжээ.


Дэнжийн 1000, Дамбадаржаа орчмыг хөгжүүлнэ  
Үзсэн: 1567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй