
Цахим мөнгөний блокчейн технологи олон үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэж чадна гэж зарим нь үзэж байна. Тэгвэл, криптовалют, биткойн зэрэг цахим мөнгө ямар ашигтай болон эрсдэлтэй, биткойны суурь технологи блокчэйныг дэлхийн улс орнууд хэрхэн ашиглаж байгаа, цаашид монголчуудад энэ зах зээлд ямар боломж байна вэ гэх мэт цахим мөнгө, түүний технологитой холбоотой асуудлыг хөндөх “Крипто үндэстэн” чуулган маргааш Улаанбаатар хотод эхэлнэ.
“Ард санхүүгийн нэгдэл”-ээс зохион байгуулах тус чуулганд Гадаад харилцааны яам, Монгол банк зэрэг төрийн байгууллага, гаднын томоохон компаниудын төлөөлөл оролцохоор болжээ. Нээлттэй, шилэн дансны зарчмаар ажилладаг, дундын зуучлагчгүй, интернеттэй төстэй блокчейн технологийг өнөөдөр дэлхийн улс орнууд хувь хүний цахим бүртгэл, ухаалаг гэрээ, санал хураалт, нотариат зэрэг олон үйлчилгээнд ашиглаж эхэлжээ. Энэ нь хуулбарлах болгоомжгүйгээрээ давуу талтай тус технологийг манайд нэвтрүүлснээр аливаа үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай болгох боломж бүрдэнэ гэж зарим нь үзэж байна. Энэ талаар “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн ярианд анхаарлаа хандуулна уу.
“Крипто үндэстэн” чуулган маргааш болно | ||
Үзсэн: 2238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.