
Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудалд хангалттай хатуу байр суурьтай биш байна гэж Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ыг шүүмжиллээ.
Учир нь тус улс зах зээлд төвлөрсөн шинэчлэлд анхаарал хандуулж байна гэж АНУ үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, БНХАУ эдийн засгийн өөрчлөлт, төрийн өмчит компаниудын шинэчлэл, эрх баригч намын эдийн засаг дахь үүрэг оролцоог хязгаарлахад анхаарч байгааг АНУ-ын эрх баригчид анхааруулжээ.
Баллистик пуужин туршсантай нь холбоотойгоор Дональд Трампын Засгийн газар БНХАУ-ыг Умард Солонгостой харилцаагаа таслахад шахалт үзүүлэхийг зорьж байгаа юм. Үүнээс гадна пүрэв гарагт НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоохыг тус улсаас шаардсан байна.
Мөн АНУ болон Өмнөд Солонгос улсаас 12 дугаар сард хийхээр төлөвлөөд байгаа цэргийн сургуулилтаа цуцлахыг хүсчээ. Харин БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч “Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд талууд хүлээцтэй хандаж, НҮБ-ын хоригийг хэрэгжүүлэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ыг шүүмжиллээ | ||
Үзсэн: 2111 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.