
Үндэсний статистикийн газрын судалгаагаар улсын хэмжээнд 109 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 19 мянга нь хөдөлмөр эрхэлж байна. Ажил хийдэг гэж бүртгүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 41.7 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс цаашид эдгээр иргэдийг хамт олон дунд нь оруулж, хөдөлмөр эрхлүүлэх бодлогыг салбарын яам барьж ажиллаж байна.
Өнөөдөр ажил олгогч нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв мэдлэг мэдээлэл хүргэх, тэднийг авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгжийг урамшууллаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн н.Ганболдын яриаг та бүхэн сонсож байна.
Түүнчлэн 11 дүгээр сарын 29-нд Засгийн газар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг баталсан. Ингэснээр өнгөрсөн жил баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль бүрэн утгаараа хэрэгжих боломжтой болсон. Энэ хуульд аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгатай ажлын байр бий болгох ёстой гэсэн заалт орсон гэж тэрбээр нэмж хэллээ.
Улсын хэмжээнд 109 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 19 мянга нь хөдөлмөр эрхэлж байна | ||
Үзсэн: 1757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.