Шууд Chart

Сергей Лавров: АНУ Умард Солонгосыг өдөөн хатгаж байна

2017-12-01 14:58:48

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ыг Умард Солонгосыг өдөөн хатгаж байна гэж буруутгажээ. Тэрбээр энэ мэдэгдлээрээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр АНУ бүх улс орнуудад хандан Хойд Солонгосоос харилцаагаа таслах уриалгыг эсэргүүцсэн байна.

Сергей Лавров өчигдөр Беларусын нийслэл Минск хотод айлчлах үеэрээ “Ким Жон Ун-ыг гэнэтийн огцом шийдвэр гаргаж, цаашид төлөвлөөгүй үйлдэл хийх бүхий л зүйлийг хийлээ Америкчууд. Дараа нь юу болохыг бүгдэд нь тайлбарлах хэрэгтэй. Хэрвээ тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр хэлж байсан шигээ Умард Солонгосыг устгах шалтгаан хайж байгаа бол үүнийгээ шууд хэлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэснийг "ВВС" иш татан мэдээлж байна.

Тус агентлагийн уламжилснаар Лавров мөн “Хориг арга хэмжээгээ чангатгах нь эцсийн бүлэгт төгсгөл авчирдаг гэж бид өмнө нь хэд хэдэн удаа хэлж байсан. Гэтэл Америкчууд үүнийг үл тоож байгаа нь том алдаа” гэж хэлсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын сүүлд хийсэн пуужингийн туршилтын дараа хуралдсан ч ямар шийдвэр гаргаж, ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээрээ санал хуваагдаад байна гэж зарим хэвлэл мэдээлж байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ыг буруутган өчигдөр твиттер хуудсандаа “Хойд Солонгост ажилласан Хятадын төлөөлөгчид бяцхан пуужин хүнд нөлөөлж чадаагүй юм шиг байна” гэж жиргэжээ.

Хятадын Коммунист намын Олон улсын асуудал хариуцсан дарга Сонн Тао тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын 20-ны үеэр Умард Солонгост 4 хоног ажилласан боловч тэднийг Ким Жон Унтай уулзаагүй гэж ажиглагчид дүгнэж байсан юм.

Гэхдээ энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тилерсон, Умард Солонгосын асуудлыг шийдвэрлэхэд БНХАУ ихээхэн хүчин чармайлт гаргаж байна гэж хэлж байсан. Мөн Доналд Трамп өөрөө БНХАУ-ын төлөөлөгчдийн Умард Солонгост хийсэн айлчлалыг том алхам гэж дүгнэж байсан юм.


Сергей Лавров: АНУ Умард Солонгосыг өдөөн хатгаж байна  
Үзсэн: 1763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй