Шууд Chart

Хяналт шалгалтын постыг 24 цагаар ажиллуулж байна

2017-12-04 10:15:21

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүйтэрч зарим өдрүүдэд бага зэргийн цастай байлаа. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 116 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 101, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 15 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд 11 дүгээр сарын 18-ны өдөр мал, амьтны гоц  халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоон тухайн орон нутгийн авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан, СХД-ийн 22-р хороо Шижирийн даваа, ЧД-ийн 19-р хороо Ар гүнтийн даваагаар давж маршрутын бус замаар Улаанбаатар хотод ирэх авто тээврийн хөдөлгөөн ихэссэн тул дээрх газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын постыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 24 цагаар ажиллуулж байна.

Нийт 1559 тээврийн хэрэгсэл нэвтэрснийг шалгаж, амьд мал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн, гарал үүслийн бичиг баримтгүй 144 автомашиныг буцааж, 1415 автомашиныг ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлсэн” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу  мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Агаарын чанар сайжруулах 1-4 дүгээр бүсэд үйл ажиллагаа явуулж буй 8311 иргэн, аж ахуй нэгжид шалгалт хийж 3384 мэдэгдэх хуудас, 94 зөвлөмж, 294  албан шаардлага хүргүүлэв. Мөн 18 акт тавьж, 18.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулан барагдуулж, 397 объектод цахилгаан халаагуур тавиулж, 9 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  


Хяналт шалгалтын постыг 24 цагаар ажиллуулж байна  
Үзсэн: 1285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй