Шууд Chart

Өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов

2017-12-04 10:18:04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй” гээд “Нийслэлийн 2017 оны төсвийн тодотгосон төлөвлөгөөний дагуу үлдэж буй 1 сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын хороодод ажиллах хуваарийг батлах тухай” А/918 дугаар захирамжийн хэрэгжилтийг 2018 оноос эхлэн хангаж ажиллах, Татварын орлогын ногдол, өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.


Өрийн дутууг барагдуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй