
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 11-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны дунд үеэр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна -
Баруун аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр 7-12м/с. 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7,9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 7-12м/с хүрч явган шуурга шуурна. 6-9-нд бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд зарим газраар, 7,10-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах ч цаашдаа хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 6-нд шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 6-7нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 7,9-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 1374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.