Шууд Chart

ОХУ-аас импортлох улаан буудайн хэмжээ их байгааг тариаланчид шүүмжиллээ

2017-12-04 12:47:25

Энэ намар ургац муу байсан тул ОХУ-аас 220 мянган тонн улаан буудай импортлохоор төлөвлөж байгаа юм. Тэгвэл энэ буудайн хэмжээ арай их байна гэж тариаланчид үзэж байна. Одоо байгаа буудайн нөөц ирэх оны гуравдугаар сар хүртэл хангалттай хүрэлцэнэ. Иймд импортын буудайгаа 120-150 мянган тонн болгож бууруулах шаардлагатай. Импортын буудайн хэмжээ их байвал ирэх намар хурааж авах дотоодын улаан буудай борлогдохгүй байх эрсдлийг тооцоолох хэрэгтэй гэж Монголын тариаланчдын холбооны тэргүүн н.Пэрэнлэй хэлж байна.

Улаан буудай импортлох эрхийг аж ахуйн нэгжүүдэд олгохдоо дотоодоос авсан буудайн хэмжээг харьцуулж олгох хэрэгтэй юм.  


ОХУ-аас импортлох улаан буудайн хэмжээ их байгааг тариаланчид шүүмжиллээ   
Үзсэн: 1391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй