Шууд Chart

Хөрөнгө оруулагчдад тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 5 зарчим баримтална

2017-12-04 13:01:09

Төрийн ордонд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл өнөөдөр хуралдаж, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашид Засгийн газар ямар бодлого барих талаар хэлэлцлээ.

Сүүлийн жилүүдэд нийт хөрөнгө оруулагчдын 50 орчим хувь нь манай улсаас гарч явсан тухай судалгаа байдаг. Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой хэдий ч нөгөө талаар дээд түвшиндээ хууль, тогтоомжоо байнга өөрчилдөг, хийсэн гэрээ, хэлэлцээрээсээ буцаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нь алдаж байсантай холбоотой гэж үздэг.

Тиймээс Засгийн газраас хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж байна.

Тус зөвлөлийг даргалагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хөрөнгө оруулагчдад тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 5 зарчим баримтлан ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Засгийн газар хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана. Хөрөнгө оруулалтын болон хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, итгэлийг нь нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засаг сэргэх боломж байгааг ч Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн хурлаар онцолсон байна.


Хөрөнгө оруулагчдад тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 5 зарчим баримтална  
Үзсэн: 2325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй