Шууд Chart

Нийслэлийн 2018 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

2017-12-04 13:22:14

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2-р хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулиараа  арванхоёрдугаар сарын 5- ны дотор  “Нийслэлийн  2018 оны төсөв” “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө” “Нийслэлийн өмчөөс  2018 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт”-ыг цогцоор нь хэлэлцэн батална. Тиймээс  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын намын бүлэг, ажлын хороодоор өнгөрсөн долоо хоногт дээрх төслүүдийг хэлэлцэж, санал дүгнэлтээ өгсөн байна.  Өнөө өглөө эхэлсэн Нийслэлийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын эхэнд МАН, АН-ын бүлгээс ирэх оны төсвийн талаарх санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэлийн 2018 оны төсвийг МАН-ын бүлэг бүхэлд нь дэмжиж байгааг бүлгийн дарга С.Мөнхчулуун танилцуулж байна.


Нийслэлийн 2018 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна  
Үзсэн: 1628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй