
Малчдад хээрийн бойгоор малаа нядлуулахгүй байхыг зөвлөж байна. Тодруулбал, шаардлагад нийцсэн мал нядалгааны цех олон бий. Гэвч бохир, зориулалтын байргүй, зөв технологиор мал нядалдаггүй хээрийн бой гэх газар мөн олон байна.
Харамсалтай нь малчид өөрт ойр буюу хээрийн бойгоор малаа нядлуулах нь их болжээ. Үүнээс болж малын арьс, ширний чанар муудах, малын маханд бохир орох зэрэг сөрөг тал байгааг Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал н.Баярсайхан ярилаа.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг лхагва гарагт болно. Үүнд гадна, дотно зах зээлд гаргах мах, махан бүтээгдэхүүнийг заавал зориулалтын нядалгааны үйлдвэр, цехүүдэд бэлтгэдэг байхаар тусгаад байгаа юм. Харин иргэдэд өөрсдийн өдөр тутмын хэрэгцээндээ хэрэглэх мал, махыг уламжлалт аргаараа төхөөрөх эрхийг нь хуулиар зохицуулж үлдээсэн байна.
Хээрийн бойгоор малаа нядлуулахгүй байхыг зөвлөж байна | ||
Үзсэн: 1823 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.