
Өмнөговь аймагт залуусыг ажилд зуучлах, хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэх загвар төв байгуулсан байна. Тус төв залууст дөрвө төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Тухайлбал, дөнгөж сургуулиа төгссөн залуусын ур чадварыг тодорхойлох, тэр дагуу зөвлөгөө өгч ажлын байранд зуучлах, өөртэй нь ижил төстэй мэргэжил, сонирхолтой хүмүүстэй уулзуулж хамтын бизнес эрхлэх боломжийг судлуулах зэрэг үйлчилгээ багтаж байгаа гэж Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга н.Мөнх-Эрдэнэ ярилаа.
Түүнчлэн аймгийн хэмжээнд ажлын байрны мэдээллийн дата сан бий болгосон. Уг санд өнөөдрийн байдлаар 1060 орчим ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэл байршсан байгааг тэрбээр хэллээ.
Залуусыг ажилд зуучлах, хөдөлмөрийн үйлчилгээ үзүүлэх загвар төв байгуулжээ | ||
Үзсэн: 2101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.