Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол хүний гар бүтээн байгуулалтад оролцдог байх ёстой

2017-12-05 13:17:48

Ямар ч улсад ядуурал байдаг. Харин их байх уу, бага байх уу гэдэг  нь төрийн бодлогоос шалтгаалдаг гэж судлаачид дүгнэжээ. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд ажилгүйдэл зайлшгүй байдаг. Олон улсын жишгээр ажилгүйдэл 2-3 хувь байхыг хэвийн гэж үздэг. Гэтэл манайд үүнээс 3-5 дахин их буюу 10.4 хувь байна. Ажилгүйдэл нь нийгэмд ядуурал бий болгодог. Тиймээс анхаарал хандуулах шаардлага байгааг судлаачид хэлж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад Зам тээврийн хөгжлийн яам чухал үүрэгтэйг онцолсон байна. Учир нь дэд бүтцийн салбарт томоохон төслүүд хэрэгждэг. Гэтэл төслийн гүйцэтгэгчээр ихэвчлэн гадныхан ажиллаж байна. Тиймээс Монгол хүний гар бүтээн байгуулалтад оролцдог байх ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ. Дэлгэрэнгүйг сонсоно уу. 


Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол хүний гар бүтээн байгуулалтад оролцдог байх ёстой  
Үзсэн: 1880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй