
Ажиллах орчин тааруу нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж, бага цалин авч байгаа иргэдийн эрх зөрчигдсөөр байна. Үүний гол шалтгаан нь хөдөлмөрийн тухай хуульд жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ажлын байрны нөхцөл, ажиллах цагийн үнэлгээ зэрэг олон асуудлыг тодорхой тусгаагүй байдагтай шууд холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.
Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх гол арга бол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хурдан батлуулах явдал гэж Хүний Эрхийн Үндэсний комисс үзэж байна. Хуулийг батласан нөхцөлд тухайн үйлдвэрийн салбарт ажиллах нөхцөл байдалд тохируулан ажилчинд хэрэгтэй олон асуудлыг туршилтын хугацаанд уртасгасан цагаар ажиллахдаа ч хөдөлмөрөө зөв зохистой үнэлүүлэх боломжтой болно гэж ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэллээ.
Энэ талаарх дэлгэрэнгүйг хүлээн авч сонсоно уу...
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хурдан батлах шаардлагатай | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.