Шууд Chart

НҮБ-ын тусгай төлөөлөгч Умард Солонгост очсон байна

2017-12-06 15:05:20

НҮБ-ын тусгай төлөөлөгч Жеффри Фелтман мягмар гарагт Умард Солонгост очсон байна. Тэрээр сүүлийн зургаан жилийн хугацаанд тус улсад айлчилж байгаа НҮБ-ын хамгийн анхны ахлах албан тушаалтан болж байгаа юм. Пхеньянд очихоосоо өмнө тэрээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Баодунтай уулзсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн зөвлөх Жеффри Фелтман Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, дэд сайд Пак Мюн Гук болон бусад албаныхантай уулзах товтой байгаа юм.Тэрээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдлээ.

Умард Солонгосын засгийн газар өнгөрсөн 9 дүгээр сард өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх зорилгоор тус байгууллагад урилга хүргүүлсэн. Гэвч Пхеньян хамгийн хүчтэй пуужингаа туршиж, АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа энэ үед НҮБ-ын ахлах төлөөлөгч Умард Солонгост айлчилж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна.


НҮБ-ын тусгай төлөөлөгч Умард Солонгост очсон байна  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй