Шууд Chart

200 ажилтан, алба хаагчдад гар утас бэлэглэв

2017-12-06 15:54:49

Нийгмийн хариуцлагыг дээдлэгч Мобиком корпораци, Дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Huawei mechnologies” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдийн ая тух, эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалдаг Замын цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Түргэн тусламжийн төв-103, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг төрийн байгууллагуудын 200 ажилтан, алба хаагчдад ажлын шуурхай байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 ширхэг “Huawei Y3” маркийн ухаалаг гар утас бэлэглэлээ.

Тус арга хэмжээнд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Мобиком корпорацийн  Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг, ЗЦА-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат болон бусад холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Мэдээлэл харилцаа, холбооны салбарт ухаалаг утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчид хоорондоо шуурхай мэдээлэл дамжуулж, солилцох шаардлага тулгарч байна. Дунджаар насанд хүрсэн нэг хүн өдөрт 80-90 удаа утсаа шалгаж, асаадаг бөгөөд эмч, цагдаа болон иргэдийн ая тух, аюулгүй байдлыг сахин ажилладаг ажилтан, алба хаагчид өдөрт дунджаар 30 минутын турш утсаар ярьдаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ.


200 ажилтан, алба хаагчдад гар утас бэлэглэв  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй