
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Малын тэжээл, өвсийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас энэ оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөллөө. Энэ дагуу малын 12 нэр төрлийн тэжээл, өвснөөс татвар авахгүй юм.
Жагсаалтад тэжээлийн өвс, хөх тариа, арвай, овъёос, эрдэнэшиш, царгасны бутмал болон хорголж, царгаснаас бусад ургамлын болон багсармал хорголжин тэжээл, ясны гурил, шар айраг исгэх эсвэл дарсны нэрэлтээс гарсан хаягдал, шаар, үр тариа болон буурцагт ургамлыг шигших, тээрэмдэх эсвэл бусад боловсруулалт хийх үед гардаг хорголжилсон, хорголжоогүй хивэг, үртэс, бусад үлдэгдэл, шар буурцагны шахдас, малын бэлдмэл /тэжээвэр амьтны тэжээл ороогүй/ тэжээл багтжээ.
Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жил зуншлага муу, гантай байсан учир 930 мянга орчим тонныг л бэлтгэжээ.
Малын тэжээл, өвсийг татвараас чөлөөлөв | ||
Үзсэн: 1668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.