
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
- Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр, Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, алдагдлыг бууруулан, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт чиглүүлэх зэрэг арга хэмжээ авах юм.
- БНХАУ-аас олгох 500 сая ам.долларыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна. Энэ тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олголоо.
- ”Дорноговь аймгийн Ханги, Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор түүхий мах, дайвар бүтээгдэхүүн, ургамлын үр, үрслэг, мал, амьтан болон үржлийн мал экспортлох болов.
- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Комиссын 16 дугаар хуралдааны мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав.
Хөгжлийн банкны зээлийн зарцуулалт
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1523 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.