
Засаглал, хууль эрх зүй, байгаль орчин, орон нутаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын тогтолцоо нийлж байж манай улсын уул уурхай, байгалийн баялгийн салбар тогтвортой хөгжиж, үр өгөөжөө ард иргэдэд хүртээнэ. Гэтэл өнөөдөр манай улсын хувьд уул уурхайн баялгийг зөвхөн үндэсний хэмжээний хэдхэн компани, төр хоёр л захиран зарцуулж байгаа нь буруу гэж Геологи, уул уурхайн мэргэшсэн институт төрийн бус байгууллагын ерөнхийлөгч н.Дагва яг одоо болж байгаа “Тогтвортой хөгжилд уул уурхай” зөвлөгөөний үеэр онцоллоо.
Үүнээс гадна хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчин тогтвортой, орон нутгийн иргэдэд хүрч байгаа мэдээлэл үнэн зөв байх шаардлагатай байгааг ч зөвлөгөөнд оролцогчид хэлж байгаа юм.
“Тогтвортой хөгжилд уул уурхай” зөвлөгөөн болж байна | ||
Үзсэн: 1446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.