Шууд Chart

Испанийн Засгийн газар Каталоны бүрэн эрхийг цуцлах тухай шийдвэрээ танилцууллаа

2017-12-08 12:37:13

Каталоны эрх баригчид тусгаар тогтнолоо зарлахад санал нэгдэхтэй зэрэгцээд Испанийн Засгийн газар Каталоны бүрэн эрхийг цуцлах тухай шийдвэрээ танилцуулаад байна. Энэ үеэр Каталоны бүрэн эрхийг цуцалж, Засгийн газрыг нь огцруулан энэ сарын 21-нд шинэ эрх баригчдыг сонгохоор болсон юм.

Энэхүү сонгуульд Каталоны Ерөнхийлөгч асан Карлес Пуигдэмон оролцохоо зарлаж, кампанит ажлаа эхлүүлээд байна. Бельги руу зугтсан гэх тэрбээр Мадрид дахь шүүх байгууллагуудын шалгаж байгаа хүмүүсийн нэг юм. Түүний удирдсан Засгийн газар аравдугаар сарын эхээр Испаниас салан тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулга явуулсан нь Испанид хямрал дагуулсан гэж ажиглагчид үзэж байна.

Испанийн шүүхээс хууль бус гэж үзсэн энэ санал асуулгад оролцогсдын 90 хувь нь Испаниас салан тусгаарлахыг дэмжсэн юм. АНУ, Их Британи, Герман, Франц зэрэг улс Каталоныг Испанитай нэгдмэл байдлаа хадгалах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байна. 1975 онд Испанийг олон жил цэргийн хүчээр удирдсан генерал Франциско Франког таалал төгссөний дараа Каталон автономит эрхтэй болж байсан бөгөөд түүнээс хойш Испаниас салан тусгаарлах тэмцэл энэ удаагийнх шиг хүчтэй өрнөж байгаагүй юм.

Харин Европын комиссын дэмжлэгийг авдаг Испанийн Засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүний тавны нэгийг нь бүрдүүлдэг Каталоны эдийн засгийг тусгаар болгохгүй гэсэн байр сууриа хадгалсаар байна.


Испанийн Засгийн газар Каталоны бүрэн эрхийг цуцлах тухай шийдвэрээ танилцууллаа   
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй