Шууд Chart

Баянхонгор аймгийнхан аялал жуулчлалын улирлаа уртасгахыг зорьж байна

2017-12-08 12:43:34

Баянхонгор аймгийнхан аялал жуулчлалын улирлаа уртасгахыг зорьж байна. Эхлээд байгалиа түшиглэсэн өвлийн аяллын маршрутыг гаргахаар  судалж байна.

Тус аймагт жилдээ 1000 гаруй гадаадын жуулчин ирдэг. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлснээр аялал жуулчлалаас олдог орлогоо 2 дахин нэмэгдүүлэх боломж бий гэж тооцоолж байна. Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх, Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны ахлах мэргэжилтэн н.Содномсандан ингэж ярилаа.

Цаашлаад жуулчдын тоо нэмэгдвэл эвент арга хэмжээг төрөлжүүлэн нэмэгдүүлэх төлөвлөгөө бий гэж тэрбээр онцоллоо.


Баянхонгор аймгийнхан аялал жуулчлалын улирлаа уртасгахыг зорьж байна  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй