
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганы Грект хийж байгаа хоёр өдрийн айлчлал өчигдөр эхэлж, Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулостай уулзсан байна.
Энэ үеэр Эрдоган дэлхийн нэгдүгээр дайны дараа хоёр улсын хилийн шугамыг тогтоосон 1923 оны гэрээг шударга бус, эргэн харж зарим зүйлийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Гэвч Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос энэ гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулахаас татгалзсан байна. Тэрбээр “Хоёр улсын гэрээ ямар ч дутагдалгүй, шинэчлэл хийх шаардлагагүй” гэжээ.
Хилийн болон бусад асуудалтай холбоотойгоор НАТО-гийн гишүүн энэ хоёр улсын харилцаа төвөгтэй байдалтай байгаа юм. Турк Египет хоёр газар нутаг, хэд хэдэн арлын асуудлаас болж хоёр улсыг дайны ирмэгт хүрч, энхийн гэрээ нь бүтэлгүйтэж байснаас гадна Грект байдаг Турк гаралтай Мусульман цөөнхийн эрхийг Грек хүндэтгэдэггүй гэж Туркууд хэлдэг юм.
Мөн өнгөрсөн жил болсон төрийн эргэлт хийхийг завдсан гэх хэргийн дараа Грек руу зугтан гарсан цэргийн алба хаагчдыг Грек шилжүүлж өгөхөөс татгалзсанд нь Туркийн Засгийн газар таагүй хандах болсон.
Ийм шалтгаанаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган мөн Прокопис Павлопулостай уулзахдаа “Турк шашны тэргүүнээ өөрсдөө сонгох эрхгүй, Грекээс томилдог” гээд тэдгээр цэргийн алба хаагчдыг Турк улсад шилжүүлэн өгөхийг хүссэн байна.
Харин Грекийн талаас Туркийг “Олон удаагийн үйлдлээр байн байн улсынх нь агаарын болон тэнгисийн орон зайд халдсан” гэж шүүмжилдэг. Эрдоганы Грект хийж байгаа энэ удаагийн айлчлал нь Туркийн төрийн тэргүүний хувиар сүүлийн 65 жилд тохиож байгаа түүхэн айлчлал гэж үзэж байгаа ч улс төрийн харилцаанд ахиц дэвшил гарах үр дүнд хүрэхгүй гэж зарим ажиглагч үзэж байна. Учир нь “ Хоёр улсын хувьд өмнө хийж байсан яриа хэлэлцээрүүд өдий болтол ямар ч асуудлыг шийдвэрлэж чадаагүй” гэж тайлбарласан байна.
Турк Гректэй байгуулсан хилийн гэрээгээ эргэн харах санал тавьж байна | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.