
Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар БНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар нарт тус бүр 14 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүйд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
Амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгоно | ||
Үзсэн: 962 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.