
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
2017 оны 12-р сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 16-ны 20 цагаас 12 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Увс нуурын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 хэм өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 18-ноос 12 дугаар сарын 22-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 18, 19-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.