Шууд Chart

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна

2017-12-18 10:47:18

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор бага зэргийн цас орж, өдөртөө -13 хэм, шөнөдөө -22 хэм хүртэл хүйтрэх  урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 111 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 102, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийн хугацааг сунгасантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваанд  гаргасан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын постонд гурван ээлжээр 24 цагаар үүрэг гүйцэтгэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хугацаанд хяналт шалгалтын постоор амьд мал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн 92 автомашин нэвтрэхээс, гарал үүслийн бичиг баримтгүй 31 автомашиныг буцааж, нийт 4856 автомашинд хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлсэн” гэж танилцуулав.


Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна  
Үзсэн: 1731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй