
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг энэ сарын 18-ны дотор ирүүлэх, Нийслэлээс 2018 онд хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний болон эрх шилжүүлэх захирамжуудыг энэ сард батгаан гаргаж холбогдох байгууллагууд хүргүүлнэ” гээд “2018 онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын 2017 оны 324 дүгээр тогтоол “Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд орших ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн анги танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгааг цэвэршүүлэгчээр хангах ажлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор багтаан зохион байгуулж ажиллах, Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажлуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах, Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор жилийн дүнгээр бүрэн төвлөрүүлэх, Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудад хяналт-шалгалт хийсэн дүн, гаргасан зөрчил дутагдал, стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг олон нийтэд мэдээлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов
Зөрчил дутагдал, стандартын шаардлага хангаагүй ААН, байгууллагуудыг олон нийтэд мэдээллэхийг үүрэг болгов | ||
Үзсэн: 1095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.