
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.2 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1230 үйлдэл бүртгэгдсэн нь 47 нэгж буюу 4.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
БОАЖЯ, НАЖГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 зочид буудал, 230 дэн буудал, нийт 355 байгууллага, иргэнийг шалгахад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан 50, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 14 зөрчил илрүүлэн зохих журмын дагуу арга хэмжээ авч, стандартын шаардлага хангаагүй 12 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлээд байна” гэв.
Шаардлага хангаагүй 12 зочид буудлын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүллээ | ||
Үзсэн: 1212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.