
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 12 дугаар сарын18-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны дунд үеэр зарим газраар цас орж, явган шуурга шуурна -
Баруун аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр 7-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 23-нд нутгийн зүүн хэсгээр цас бударч явган шуурна. 18-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 18-нд нутгийн хойд хэсгээр,19-нд нутгийн зүүн хэсгээр цас бударч явган шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хагаст, 23,25-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 21-22-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 19, 23-нд зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 20-22-нд хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр цас бударна. 22-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 7-12м/с хүрч явган шуурга шуурна. 19-22-нд шөнөдөө 13-18 хэм өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Долоо хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, явган шуурга шуурна | ||
Үзсэн: 1448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.