Шууд Chart

Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2017-12-20 06:26:43

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2017 оны 12 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.


2017 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 25-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд говийн бүс нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 


Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна  
Үзсэн: 1487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй