
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болж дарааах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Журмыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх бөгөөд урамшлыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.
- Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Манай улс одоогоор 186 улстай дипломат харилцаа тогтоогоод байна.
- Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Батсайханыг эгүүлэн татав. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг Байнгын төлөөлөгчөөр томиллоо.
- Монгол Улс, Бүгд Найрамдах Аргентин Улсын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих боллоо.
- Агаарын тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1275 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.