Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-12-25 15:42:23

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 1 дүгээр сарын 1-ийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны сүүлийн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хагаст цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч цасан шуурга шуурна. 25-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


Төвийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 28,31-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар цас орж, салхи баруун хойноос 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 26-28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27  хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.



Зүүн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 25-нд зарим газраар бага зэргийн цас, 29-30нд ихэнх нутгаар, 31-нд  нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи баруун хойноос үе үе 16 м/с хүрч цасан шуурга шуурна. 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз голын саваар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


Говийн аймгуудын нутгаар: Арванхоёрдугаар сарын 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи баруун хойноос 15-17м/с хүрч цасан шуурга шуурна. 26-28-нд шөнөдөө 11-16 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй