
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгав. Үүнд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
- “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгаврын заалт бүрт нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, бодит үр дүнд хүргэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлаг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад даалгав.
- Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад даалгав. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэх боллоо.
- Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколын дагуу тус банкны дүрмийн сан дахь Монгол Улсын эзлэх хувь хэмжээг 5.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогоор нэмэхээр болов.
- Ирэх онд энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын хамтарсан сургалт, дадлагад Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулах арга хэмжээний жагсаалтыг батлав. Өнөөдрийн байдлаар манай улсын 1000 гаруй цэргийн албан хаагч зургаан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.