
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст цас, зарим газраар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, говь болон зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр, говийн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 хэм хүйтэн байна.
2017 оны 12 дугаар сарын 30-наас 2018 оны 1 дүгээр сарын 03-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
30-нд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 30-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.