
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулгаж Онцгой байдлын албаны албан хаагчид болон Отгонтэнгэр ууланд эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон нэр бүхий уулчдыг төрийн одон, медалиар шагнасан байна.
Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар гардуулав.
Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдаар бахархаж байдгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.
Төрийн одон, медаль гардуулав | ||
Үзсэн: 2889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.