Шууд Chart

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэх хуулиуд

2018-01-01 10:28:12

2018 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх хуулиудын талаарх мэдээг дуулгая.

-Өнөөдрөөс эхлэн 3 хүртлэх насны хүүхдээ асарч гэртээ суугаа эхчүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн цалин олгоно. Мөн 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх улиралд нэг удаа 240 мянган төгрөгийн тэтгэмж авах юм. Ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа төрүүлсэн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр нэмж тооцогдоно. Энэ хууль тэтгэвэрт гарах гэж байгаа ээжүүдэд мөн өнөөдрөөс үйлчилж эхлэх юм.

-Тэтгэврийн насны үечлэл мөн өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Өмнө нь эрэгтэй 60 настай тэтгэвэрт гардаг байсан бол өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа шинэ хуулиар 60 нас 6 сартайгаас тэтгэвэрт суух эрх үүснэ. Харин эмэгтэй 55 нас 6 сар, 50 нас 6 сартайгаас тус тус тэтгэвэрт гарах эрх үүсч байна. Ийнхүү тэтгэврийн нас 2037 оныг хүртэл 6 сараар нэмэгдсээр, эрэгтэй, эмэгтэй хүмүүс 65 насандаа тэтгэвэрт суух эрх үүсэх юм байна.

-Мөн өнөөдрөөс эхлэн малчдын тэтгэврийн нас 5 жилээр наашилж байна.

-“Олон улсын валютын сан”-тай харилцан тохиролцсоны дагуу төсвийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс өнөөдрөөс эхлэн 3 төрлийн татварын орчинд өөрчлөлт орж байна. Тодруулбал, тамхи, согтууруулах ундааны онцгой албан татвар 10 хувиар нэмэгдэж байна. Мөн шатахуун, дизель түлшний онцгой албан татвар нэмэгдэж байна. Нийгмийн даатгалын сангийн шимтгэл нэг хувиар нэмэгдэж, нийтдээ 8 хувь болж байна. Түүнчлэн авч байгаа цалингийн шатлалаас хамаарч, хувь орлогын албан татвар 10-25 хувиар нэмэгдэж байна.

-Өнөөдрөөс эхлэн Монголбанк алт худалдан авахдаа Лондоны Үнэт Металлын Зах дээр хамгийн сүүлд тогтоосон үнээс 2 ам.долларыг хасч тооцно. Өнгөрсөн онд тус банк  117 аж ахуйн нэгжээс 7.2 тонн буюу 37 хувь, 216 иргэнээс 12.4 тонн буюу 63 хувь, нийт 19.6 тонн алт худалдан авчээ. Үүнээс 19.4 тонн алтыг цэвэршүүлж, 692 сая америк доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлжээ. 


2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчлэх хуулиуд   
Үзсэн: 5489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
NASA [103.26.195.xxx] 2018-01-01 21:17
Ajillasan jil nuhuj tootsoh???
Зочин [103.229.123.xxx] 2018-01-01 18:57
ажилсан жил нөхөн тооцох яасан бэ?

Бидэнтэй нэгдээрэй