
"Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын 2-р бага хурал” Монголд болно. Манай улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран бага хурлыг зохион байгуулна. Хурлын бэлтгэл ажлыг эртнээс хангаж байна гэж ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэллээ.
Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал нь бүс нутгийн улс орнууд Канкуны дэлхийн чуулганаас гарах шийдвэр болон санал санаачилгуудыг дэмжин хэрэгжүүлэхэд анхаардаг. Манай улсаас санал болгож байгаа гамшигт тэсвэртэй дэд бүтэц хөгжүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зэрэг сэдвүүдээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, бодит шийдэлд хүрнэ гэж үзэж байгаа юм.
Мөн Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн 2020 он хүртэлх дунд хугацааны зорилтуудыг Сендайн мониторингийн шалгуурт нийцүүлэн хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж харж байна.
"Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын 2-р бага хурал” Монголд болно | ||
Үзсэн: 1825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.