Шууд Chart

Н.Эрдэнэбаяр: “Бумбардай” төсөл 5 жилийн хугацаанд бодитой үр дүнд хүрсэн

2018-01-01 10:49:16

“Бумбардай” төсөл 5 жилийн хугацаанд бодитой үр дүнд хүрснийг онцолж байна. Энэ хугацаанд “Аргалд явсан нь”, “Борцны хулгай”, “Нүүдэл айсуй”, “Чулуун тоглоом”, “Саалийн цаг” гэсэн 5 цуврал бүтээл гарч, хүүхэд, эцэг эхчүүдийн танил болжээ.

Мөн Азийн 11 улсад таниулах, борлуулах ажил хийж улсаа сурталчлаад иржээ. “Нүүдлийн зурган өгүүлэмж сан”-гийн тэргүүн комикс зохиолч, зураач Н.Эрдэнэбаярын ярианд анхаарлаа хандуулъя.

“Бумбардай” төсөл нүүдлийн өв соёлыг таниулах үндсэн зорилготойгоос гадна өнөө цагийн хүүхдүүдийн дунд монгол хүүхдийн хэв шинжит дүр бий болгохыг зорьдог. Мөн шинэ төрлийн бизнесийн чиглэл болох “дүрийн бизнес”-ийг бий болгож байгаа юм.


Н.Эрдэнэбаяр: “Бумбардай” төсөл 5 жилийн хугацаанд бодитой үр дүнд хүрсэн   
Үзсэн: 3437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй