
Монгол инженерүүд агаар цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ. Уг төхөөрөмж нь цагт 50 мянган шоо метр агаарыг цэвэрлэдэг. Энэ нь ойролцоогоор 1500 айлын яндангаас гарч байгаа утааг цэвэрлэнэ гэсэн үг юм байна.
Нийслэлийн агаарын чанарын албанаас өнгөрсөн нэг сард Баянхошуу орчимд хэмжилт хийж үзэхэд агаарыг 99.7 хувьтай цэвэрлэж байгаа нь тогтоогджээ. Үүний дараа нийслэлийн холбогдох газруудаас ирж уулзана гэсэн боловч өнөөг хүртэл алга байна гэж уг төхөөрөмжийг санаачлагч “Эй Пи Ти Монголиа” компанийн захирал Тэрбишийн Зая ярьж байна.
“Эй Пи Ти” гэдэг нь “Анти Полюшн Техноложи” буюу “Агаарын бохирдлын эсрэг технологи” гэсэн нэрний товчлол юм байна. Дэлгэрэнгүй мэдээг одоо дуулгая.
Монгол инженерүүд агаар цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ | ||
Үзсэн: 2176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.