Шууд Chart

Халтиргаа гулгаанд бодис давсны 9 камаз, зам талбайн шүүрний 17 машин ажилуулжээ

2018-01-02 11:20:28

Шинэ жилийн баярын өдрүүдэд холбогдох албан тушаалтнууд хариуцлагатай жижүүрт ажилласан, энэ хугацаанд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулж ямар арга хэмжээ авч ажилласан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулсан.

“Нийслэл хот орчмоор өнгөрсөн оны сүүлийн өдрүүдэд цас будран орж, Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудын холбогдох мэргэжилтэнд машин техник, хүн хүчээ бэлэн байдалд үүрэг өгч, Хот тохижилтын газраас 12 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн байдлаар автозамын халтиргаа гулгаанд бодис давсны 9 камаз, зам талбайн шүүрний 17 машин өглөөний 05:30 цагаас эхлэн ажилласан.  

Шинэ оны эхний өдрийн 08:47 цагт Баруун 4-н зам Барилгын хөгжлийн төвийн ойролцоо зам дагуу ус хальж, УБДС ТӨХК, УСУГ-ын диспетчер инженерүүдэд яаралтай шалгаж, 09:05 цагт төвийн хариуцлагатай жижүүр Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад дарга нар газар дээр нь ажиллалаа.

УСУГ-ын Тосганы 1 дүгээр усан сангийн ус хальж, үерийн далан уруу орсон, ус зам талбай руу хальсан гэмтэл гарсныг Бөмбөгөрөөс Баруун 4 зам хүртэлх замын нэг талын урсгалыг 10:40-16:30 цагийн хооронд хааж, УСУГ-аас 10 техник, 200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллан автозамын мөстсөн хэсгийг цэвэрлэж, 35 рейсээр 180 тн усыг үерийн далангаас соруулан зайлуулж, 18 рейсээр 18 тн мөсийг цэвэрлэн, автозамын халтиргаа гулгаанд 4 тн давс зарцуулж, ХТГазраас 7 техник ажиллаж 4 тн бодис зарцуулж ажилласан” гэж танилцуулав.


Халтиргаа гулгаанд бодис давсны 9 камаз, зам талбайн шүүрний 17 машин ажилуулжээ  
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй