
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор цаг агаар өдөртөө 18-20 хэм, шөнөдөө 28-30 хэм хүртэл хүйтэрч зарим өдөр бага зэргийн цас орох урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 137 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 123, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 14 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн.
Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд нийслэлийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар нийслэлийн Онцгой комиссын даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай” 03 дугаар тушаал гаргуулан, холбогдох 29 байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.
“Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” шинэ жилийн арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгой зэрэг газруудад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл нийт 84 албан хаагч, 7 авто машин техник хэрэгсэлтэйгээр галын аюулгүй байдлыг хангуулан, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажилласан” гэж танилцуулав.
Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллалаа | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.