
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 2-ноос 2018 оны 1 дүгээр сарын 9-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, дунд үеэр ихэнх нутгаар цас орж,
цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна -
Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-4-нд нутгийн өмнөд хагаст, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 9-14м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 32-37 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 2, 7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 5-6-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүнээс 5-10м/с. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 2, 7-8нд зарим газраар, 6-нд нутгийн баруун хагаст цас орж, салхи хойноос 9-12 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 3-4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд зарим газраар цас, 7-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, салхи баруун хойноос 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 1332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.