Шууд Chart

Баян-Өндөр сумын малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр авна

2018-01-03 16:09:41

Орхон аймгийн Баян-Өндөр сумын малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр авах хүсэлтээ орон нутгийн төр захиргааны байгууллагад ихээр ирүүлэх болжээ. Ийнхүү энэ сарын 8-наас эхлэн малчдад олгохоор шийдвэрлэсэн байна.

Тус аймагт өнгөрсөн оны жилийн эцсээр нийт 621 мал бүхий айл өрх, есөн аж ахуй нэгжийн 134 мянган толгой мал тоологдсон. Үүнээс 100,4 мянган толгой мал өвөлжих төлөвтэй байгаа юм.

Тэгвэл одоогийн байдлаар малын бэлчээрийн өвс тэжээл хомдсон тул малчид өвс тэжээлийнхээ ихэнх хувийг хэрэглэсэн байна. Тиймээс нийт малчин өрхийн 60 гаруй хувь нь хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл авах хүсэлт гаргажээ. Гэхдээ нийт малыг хонин толгойд шилжүүлэн малчин айл өрхөд тэгш хуваарилалт хийхээр бэлтгэл ажил бүрэн хангагдсныг Баян-Өндөр сумын засаг даргын орлогч мэдээллэв.

Нөгөө талаар олон км-ийн цаана цөөн хэдэн үхэртэй малчин өрхөд нийт адуу үхрийг хонин толгойд шилжүүлэн өвс тэжээл олгоход 5-6 боодол өвс оногдох төлөвтэй байдаг нь зардал гарна гэдгийг албаны хүн онцолж байна.

Өнгөрсөн намрын тухайд Орхон аймгийн Жаргалант, Баян-Өндөр сумын хэмжээнд нийт  150 тонн буюу 7500 боодол өвс, 50 тонн буюу 2000 шуудай  тэжээлийг аюулгүй нөөцөд авч үлдсэн.  

Тэгвэл эхний удаад өвс тэжээл нэн шаардлагатай, өвс тэжээлийн дутагдал, хомсдолд орчин  малчин өрхөд хоёр сумын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвсийг ийнхүү энэ сарын 8-наас эхлэн олгохоор шийдвэрлэв.

Ингэхдээ нэг боодол өвсний үнийг тав, нэг шуудай тэжээлийг найман мянган төгрөгөөс хөнгөлттэй үнээр, зээлээр олгоно. Мөн хичээл эхлэхэд сурагчдаар бэлтгүүлсэн халгай, хомоолоор бэлтгэсэн шинэ төрлийн тэжээл бусад тусламжийг малчдад хүргэх гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Баян-Өндөр сумын малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр авна  
Үзсэн: 1657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй