Шууд Chart

Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл өглөө

2018-01-04 10:34:43

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгалаа.

Зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс онцгой нөхцөлтэйгээр банкуудад эх үүсвэр байршуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай авах бол сарын нэг хувь, жилийн 12 хувь болгон тогтоож, энэ сараас эхлэн хэрэгжүүлэхээр ХААН болон Төрийн банктай хамтран ажиллаж байна.  

Өнгөрсөн оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас 381 гаруй мянган хүн 10 банкаар дамжуулан тэтгэврээ авч байна. Эдгээрээс 230 гаруй мянган хүн 680 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сар хүртэл хугацаагаар тэтгэврээ барьцаалж авчээ.


Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл өглөө  
Үзсэн: 1912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй