
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.
Хэлэлцээрт гарын үсэг зурвал иргэд хоёр оронд давхар нийгмийн даатгалд хамрагдахгүй болж, тэтгэвэрт гарсан үедээ шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, ногдох тэтгэврээ авах боломжтой болно. Одоогоор манай улсын 7400 орчим иргэн БНЧУ-д ажиллаж, амьдарч байна.
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, БНЧУ хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.