Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2018-01-04 10:48:12

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд,

-  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

-  “Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, хуваарилах, зарцуулах журам”-ыг хавсралтаар баталлаа.

-  Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулан байгуулав.

-  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгов.

 


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 2127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй