
Төрийн үйл ажиллагааг иргэн төвтэй болгож, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.
Бодлогын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж төрийн цахим мэдээлэл солилцооны “Хур” систем ашиглах, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Өнөөдрийн байдлаар Үндэсний дата төв, сумдын шилэн кабелийн сүлжээ, иргэний цахим үнэмлэх, 11 11 төв, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем бий болсон. Үүний дүнд мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан төрийн бүх үйлчилгээг иргэдэд цахим, нэг цонхны хэлбэрээр үзүүлэх суурь бүрдээд байна.
Цахим засгийг хөгжүүлснээр иргэд төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран энгийн хялбар хэлбэрээр авах юм. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж энэ хэрээр авилга, хүнд суртал багасан, ил тод байдал сайжирна.
Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл хуралдлаа | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.