Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн

2018-01-16 16:49:45

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.

2018 оны 01 дүгээр сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 20 хэм, 20 цагт 22 хэм хүйтэн байна.


2018 оны 01 дүгээр сарын 16-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хэрлэн,  Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2018 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд нутгийн зүүн хагаст, 18, 20, 21-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс чангарна.


Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй